Хүргэлт & Буцаалт
ILBE: Буцаалт болон Солилцооны Бодлого
ILBE брэндийг сонгосонд баярлалаа. Бид хэрэглэгчиддээ хамгийн дээд зэргийн чанар, цэвэр цэмцгэр байдлыг амладаг.
Дотуур хувцас нь хүний биеийн хамгийн эмзэг хэсэгт шууд хүрдэг онцгой бүтээгдэхүүн тул бид олон улсын эрүүл ахуйн хатуу стандартыг баримтлан ажилладаг. Иймд та манай буцаалтын бодлоготой сайтар танилцана уу.
1. Үндсэн бодлого (Эрүүл ахуйн стандарт)
Бүх хэрэглэгчийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс бид худалдан авсан дотуур хувцасыг буцаах болон солих боломжгүй.
Үүнд дараах шалтгаанууд хамаарах бөгөөд буцаалт хийгдэхгүй:
Хэмжээ таарсангүй, бодлоо өөрчилсөн гэх мэт зүйлс. Тиймээс та захиалга баталгаажуулахаас өмнө вэбсайт дээрх 'Хэмжээний заавар'-тай сайтар танилцаж, сонголтоо нягтлахыг зөвлөж байна.
2. Үйлдвэрийн гэмтэлтэй болон Буруу хүргэлт (Ганц онцгой нөхцөл)
Бид бүтээгдэхүүнээ илгээхээс өмнө олон шатлалт чанарын хяналтаар оруулдаг. Хэрэв таны хүлээн авсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн илт согогтой (уранхай, оёдол задарсан, дутуу) эсвэл таны захиалснаас өөр загвар, өнгө очсон тохиолдолд бид 100% өөрийн зардлаар шинээр сольж өгөх эсвэл төлбөрийг буцаан олгох болно.
Үйлдвэрийн гэмтлээр буцаалт хийх нөхцөл:
Хугацаа: Бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор бидэнд мэдэгдсэн байх шаардлагатай. (Энэ хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хэрэглээний явцад гарсан гэмтэл гэж үзнэ).
Нөхцөл: Бүтээгдэхүүнийг огт өмсөж үзээгүй, угаагаагүй байх ёстой бөгөөд шошго (tag) болон анхны хайрцаг сав баглаа боодол бүрэн байх шаардлагатай. Хэрэв бүтээгдэхүүнээс сүрчиг, угаалгын нунтаг зэрэг ямар нэгэн гадны үнэр үнэртэх, толбо болсон байвал буцаалтын хүсэлт шууд цуцлагдана.
3. Хэрхэн хандах вэ?
Хэрэв таны бараа үйлдвэрийн гэмтэлтэй бол доорх мэдээллийг манай хэрэглэгчийн үйлчилгээ рүү [ilbe.brand.mn@gmail.com / Facebook Page] илгээнэ үү.
- Захиалгын дугаар болон утасны дугаар
- Гэмтэлтэй хэсгийг тод харуулсан зураг болон бичлэг
- Барааны шошго болон сав баглаа боодлын зураг
Бид таны хүсэлтийг 24 цагийн дотор шалгаж, шийдвэрлэн хариу мэдэгдэх болно.